Хан-Уул
Тендерийн урилга

Улсын бүртгэлийн хэлтсийн албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: : Улсын бүртгэлийн хэлтсийн албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах

Дугаар: ХУДХААА/202201008

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Улсын бүртгэлийн хэлтсийн албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил болох 2021 оны борлуулалтын орлого нь 70,000,000 (далан сая) төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2021 он

Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жил 2021 онд доод тал нь нэг удаа 70,000,000 (далан сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000901  Цахим хаяг: www.tender.gov.mnwww.khanuul.procurement.gov.mnwww.khanuul.mn