-32 C
Ulaanbaatar
2022/12/03 [00:31:04]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

/2022.01.22/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 8,9,10,11,12 дугаар хороодын албан хаагчидтай уулзаж, иргэдийн санал хүсэлттэй танилцан мэдээлэл солилцлоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Хан-Уул дүүргийн 21 хорооны гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар бямба гарагт дүүргийн 8,9,10,11,12 дугаар хороодын албан хаагчидтай уулзан иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг сонсон мэдээлэл солилцов. Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэг “Хоггүй, цахим, ногоон” болох зорилт дэвшүүлсэн. 2017 оноос хойш ХОГГҮЙ ЭКО дүүрэг болох зорилт тавин ажиллаж байгаа бол энэ жилийн тухайд Хан-Уул дүүрэг “Иргэдтэй ойр” ажиллах чиглэлтэй ажиллаж байна. Төрийн байгууллагын анхан шатны нэгжид иргэд тулгамдсан асуудлаа тавьдаг тул хороодын албан хаагчид та бүхэн иргэдийнхээ санал хүсэлтийг нь хүлээн авч, дээд шатны байгууллагуудтай уйлдаа холбоогоо сайжруулан шийдвэрлэн ажиллах хамгийн чухал.

Дүүргийнхээ иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах бидний зорилт та бүхнээс ихээхэн шалтгаалах тул иргэдтэй ажлын өрөөнд биш тэдний амьдарч буй орчинд нүүр тулан уулзаж, тулгамдсан саад бэрхшээлийг нь сонсож, тухай бүр нь шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж онцлоод иргэдээс ирсэн санал хүсэлттэй танилцан, албан хаагчидтай санал солилцлоо.

Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашин, энэ жил 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэсэн.

Ингэснээр дүүргийн хэмжээнд хог хаягдалтай холбоотой санал гомдол тодорхой хэмжээгээр буурч, одоогийн байдлаар хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20%-иар сайжирсан үзүүлэлттэй байна. Хоггүй болох ажлыг эрчимжүүлэн уялдаа холбоогоо сайжруулан, асуудал гарвал шуурхай мэдэгдэн тухай бүр нь шийдвэрлэн ажиллахыг хороодын удирдлагуудад чиглэл өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу шинэ төрлийн коронавируст халдварын “Омикрон” хувилбарын тархалт буурахгүй байгаа энэ үед сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх тухай иргэдийг мэдээлэл, зөвлөмжөөр ханган, халдвар авсан иргэдтэй ойр, холбоо харилцаатай ажиллах чиглэлийг тус тус өглөө.