Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих хяналтын 2 пост ажиллаж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/90, дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/77 дугаар захирамж гарсан.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхан хяналтын пост дээр ажиллаж, хайрга, дайрга тээвэрлэсэн автомашинуудын зөрчил нөхцөлтэй танилцан чиглэл өгч ажиллалаа.

Захирамжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих хяналтын 2 пост ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ хүндрэл бэрхшээл учруулж, зам талбайд хайрга, дайрга асгах, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гарч байгаа тул холбогдох журмыг баримтлуулж, хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зөвлөмжийг өгч хувиарын дагуу хяналт тавин ажиллаж байна.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажилснаар иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангах, авто замын ашиглалтын насжилт уртасгах зорилготой.