Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/

Дугаар: НХААГ/202212111

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 960 суудал /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 он Сүүлийн 3 жил / 2019, 2020, 2021 он/-ийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. /Сангийн Яамны  https://e-balance.mof.gov.mn/ -системд баталгаажсан байх/ Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын дундаж нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зураг төсөл боловсруулах байгууллага нь: Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл

ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв

Ажил гүйцэтгэх байгууллага нь: Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

– БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

– БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

– БА-6.2 Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

– БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

– БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

– БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

(Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйц болон дээш үзүүлэлттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно.)

– Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.  Тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс давхар шалгана. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тендерт оролцогч нь нягтлах үүрэгтэйг анхаарна уу. /Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралт, гэрээний хамт ирүүлнэ/

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 101,000,000 (нэг зуун нэг сая) төгрөг Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011  Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn