Хан-Уул
Мэдээлэл

Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөгийг зохион байгууллаа

Дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүлдэг ба монгол улс энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор “СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын ажилтнууд хамтран оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, сүрьеэ өвчний талаар сургалт сурталчилгаа хийх, шинж тэмдэг, эмнэлзүйн асуумж авах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, шаардлагтай хүмүүсийг явуулын рентген аппаратаар зургийг авч дүгнэлт өгөх, гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явууллаа.