20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:06:07]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй нийт 12 байршлын 183 гарааш чөлөөлөхөөс 2 дугаар хорооны нийт 152 гарааш чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ

Иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй гарааш, контейнерийг буулгаж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан чөлөөлсөн байршлууд дээр тохижилт хийх юм.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2 байршлын нийт 27 гараашийг буулгаж, газрын чөлөөлөх ажлыг эхүүлсэн бөгөөд тус хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 152 гараашийг буулгаж, тохижилт хийх төлөвлөгөөтэй.
Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг орчин.
Газар чөлөөлөгдсөнөөр иргэд олон нийтэд зориулсан тохижилт, ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр буурах юм.
Эко дүүргийнхээ иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохоор гарааш чөлөөлж, тохижуулах ажлыг дэмжиж байгаа иргэддээ баярлалаа.
Эко дүүрэг – Эрүүл орчин