23 C
Ulaanbaatar
2022/05/18 [20:14:22]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 500 гаруй сурагчдыг “Явуулын дижитал музей”-ээр аялуулна

Хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийж, эх түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэдний боловсрол, мэдлэгийг дэмжих зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Юнител Групп”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн 100 гаруй сурагчдад дэвшилтэд технологи ашиглан Юнител группийн “Зэв дижитал музей” буюу Монголын 13-р зууны түүхийг харуулсан AR, VR технологоор амилуулсан түүхэн музейгээр аялууллаа.

AR, VR үзмэр нь технологийн дэвшилтэт шийдлийг уламжлалт музейтэй хослуулж, орчин үеийн хүүхэд залуусын сэтгэхүйн онцлогт тохируулан сурагчдад онолын мэдлэгээ виртуал орчинд батжуулах шинэлэг технологи.

Сурагчид 13-р зууны Монголчуудын аж амьдралтай танхимын сургалт, сурах бичгээр танилцдаг байсныг “Зэв дижитал музей”-н тусламжтайгаар 2D, 3D анимейшн бүхий эртний гоёл чимэглэл, багаж хэрэгсэл, гэр ахуй, зэр зэвсэг зэрэг түүхэн үзмэрүүдийг виртуалаар үзүүллээ.

Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, Юнител компанийн удирдлагууд эхний ээлжинд дүүргийн таван сургуулийн 500 гаруй сурагчдад эртний түүхэн үзмэрүүдийг виртуалаар үзүүлж, хүүхэд багачуудын танин мэдэхгүйн боловсролыг “Зэв дижитал музей”-ээр дамжуулан дэмжин хэмээлээ.