Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 30-р байр, 10 дугаар хорооны 2,61-р нийтийн орон сууцнуудын дулаалга, фасад засварын ажлыг эхлүүллээ /2022.03.31/

Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2 дугаар хорооны 30, 10 дугаар хорооны 2, 61 дүгээр нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулаалга, фасад засварын ажлыг эхлүүлэхээр техник хяналтын комисс ажиллаж, засварын ажлыг чанар, стандарт, аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад мэдэгдлээ.
Тус нийтийн орон сууцнуудын дулаалга, фасад засварын ажил хийгдсэнээр 119 өрх ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж, байрны дулаан хангамж эрс сайжрах юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар