Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад шинээр хоёр сургууль ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан /2022.04.07/-ны өдөр 12 хороонд шинээр ашиглалтад орох сургуулиудын барилгын явцтай танилцаж, хорооны иргэдийн санал хүсэлтийг сонсон санал солилцлоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга 12 дугаар хороонд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр 2 сургууль ашиглалтад орхоос гадна дүүргийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлэг, камержуулалт, суурилуулахаар төсөвт суугдсан.

Мөн жишиг өрхийн эмнэлэг үүд хаалгаа нээгээд иргэддээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд тун удахгүй шинээр “Иргэдэд үйлчлэх төв” байрны үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон.

Тухайлбал 12 дугаар хороонд төрийн өмчийн ганц сургууль болох 10 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь шинэ сургуулийн барилга 80 хувьтай үргэлжилж байгаа бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга энэ оны 09 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.

Мөн иргэдийн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, санал солилцов.