Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн лаборатори 115 дугаар сургууль Нийслэлийн шилдэг сургуулиар тодорлоо

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарч, Хан-Уул дүүргийн лаборатори 115 дугаар сургууль “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-аар тодорлоо.
10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй тус тэмцээний гол зорилго багийн спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, гар бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай тамирчин бэлтгэхэд оршдог.
С.Оюун захиралтай Хан-Уул дүүргийн лаборатори 115 дугаар сургуулийн хамт олон, сурагчдад ТАЛАРХАЛ илэрхийлье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР