Хан-Уул
Мэдээлэл

“ДУНД ГОЛ – НОГООН БҮС”-ИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

2022 оны 05 дугаар сарын 07-ний Бямба гаригийн 10:00 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ирээдүй хотхоны баруун хойноос баруун урагш чиглэлд сунаж тогтсон 2 км урттай Дунд голын ай сав, ногоон бүсийн 12,000 м2 талбайн хог хаягдлын цэвэрлэгээг
Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд нэгдэн цэвэрлэж, нийт 65 тн хог хаягдлыг дүүргийн ТҮТ, “Эко хотын тээвэр” ААТҮГ ачилт тээвэрлэлтийг гүйцэтгэн ажиллалаа.