Хан-Уул
Мэдээлэл

“Цахим ур чадвараа нэмэгдүүлэх хөтөлбөрийн сургалт”

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Faro Foundation Mongolia байгууллагатай хамтран НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан “Цахим ур чадвараа нэмэгдүүлэх” хөтөлбөрийн сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалт нь 45-аас дээш насны иргэдэд компьютерийн болон цахим боловсрол олгох зорилготой бөгөөд сургалтаар:

– Компьютерийг ашиглах

– Онлайн орчинд ажиллах

– Аюулгүй байдлаа хангах

– Цахим контент бүтээх

– Удирдах чадварыг эзэмшүүлэх агуулгын хүрээнд зохион байгуулагдав.