Хан-Уул
Тендерийн урилга

Хан-Уул дүүргийн төвийн хороодын хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд шаардлагатай түлш нийлүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                       2022.05.24

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн төвийн хороодын хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд шаардлагатай түлш нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХТААТҮГ/202204001

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хан-Уул дүүргийн төвийн хороодын хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд шаардлагатай түлш нийлүүлэх”-ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 3,000,000 /гурван сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:Үгүй  

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011