-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:42:06]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Эко дүүрэгт энэ хавар нийт 85918 ширхэг мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөн болон Хан-Уул  дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” хөтөлбөрийн хүрээнд Хан-  Уул дүүрэгт нийт 85918 ширхэг мод тарьлаа.

Байгаль эх дэлхийгээ хамгаалах ногоон болгох моджуулах, цөлжилтийн эсрэг “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аяныг эхлүүлж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын аманд ОЙН ТӨГӨЛ байгуулахаар дүүргийн төлөөлөгчид, төр захиргааны, болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 7га талбайд 3900 гаруй мод тарьж, ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлыг эхлүүллээ.

Цаашид Айцын амны 100га талбайг иргэд, ААНБ-уудын оролцоотойгоор ойжуулж тарьсан модоо арчилж, ургуулах, хамгаалах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарах юм.

Иймд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч олон нийтэд экологийн боловсрол олгох чиг үүрэг бүхий 41 сургагч багш нар бэлтгэн мод тарьж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

Мөн дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр гэр хорооллын айлууд хашаандаа мод тарих санаачилгыг өнгөрсөн оны хавраас хэрэгжүүлсэн юм.

Энэ хавар 800 гаруй өрхтэй хамтарч 7643 жимс, жимсгэний болон олон төрлийн мод, бут, сөөг тарьж ургуулсан. Ингэснээр ЭКО дүүргийн иргэд ЭКО хоол хүнсээр хангагдахын зэрэгцээ эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.