-30 C
Ulaanbaatar
2023/02/08 [13:18:58]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР“ арга хэмжээг зохион байгууллаа

Дүүргийн Ерөнхий боловсролын 18 сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн төлөөлөл 54 сурагчид “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээнд оролцлоo.

Тэд өөрт болон найз нөхөд, анги хамт олондоо тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, үзэл бодол, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлсэн юм.

Тус арга хэмжээнд оролцогч хүүхдүүдээс гаргасан санал санаачилгыг дэмжин тэдний дуу хоолой, санал хүсэлтийг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлд танилцуулж, мэргэжлийн байгууллагууд шийдвэр гаргах түвшинд хүргэн ажиллана.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар