Хан-Уул
Мэдээлэл

Хан-уул дүүргийн хүүхэд багачууд “мөсөн цирк”-ийн тоглолт үзэж, сонирхлоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдтэй хүүхдүүдэд тоглолт үзүүлж, хүүхэд, багачууд нэг өдрийг хөгжилдөж өнгөрүүллээ.
Тоглолтын онцлог нь “Сүүлт одны нууц” монголын анхны мөсөн циркийн тоглолт байсан юм. Тоглолтыг “Степпе Арена буюу Монголын анхны “Мөсөн өргөө”-д үзэж сонирхлоо.
“Мөсөн өргөө”-ний хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжин, нийгмийн хариуцлагаа ухамсарлан бидний ажлыг дэмжин ажилласан Б.Булганбаяр захиралтай “Степпе Арена”“ХХК-нийн хамт олонд талархал илэрхийлье.
Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл