13 C
Ulaanbaatar
2022/07/04 [05:31:29]
Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй шинээр худалдаж авсан 11, 19 дүгээр хорооны байрны засварын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй шинээр худалдаж авсан 11, 19 дүгээр хорооны байрны засварын ажил

Тендерийн шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202203074

             Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй шинээр худалдаж авсан 11, 19 дүгээр хорооны байрны засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

             Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байхаар тооцож шалгана.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил /2020, 2021/-ийн аль нэг жилд  доод тал нь нэг удаа 112,000,000 (нэг зуун арван хоёр сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, Улсын комисс хүлээж авсан актын хуулбар, Тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn