Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх хүүхдийн бүжгийн “Сүүн гэгээ” хамтлаг Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо

 

No description available.

Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх хүүхдийн бүжгийн “Сүүн Гэгээ” хамтлаг нь 06 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон Олон Улсын “Cheer up Korea open Cheerleading Championships” хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.

– Жааз бүжгийн төрөлд Хамтлагаараа 1-р байр

– Жааз бүжиг, Хосын төрөлд 2-р байр

– Hip hop бүжгийн төрөлд, Бага насны ангилалд 2-р байр тус тус эзэлсэн амжилтын үзүүллээ.

Хан-Уул Дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, хүүхдүүдийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. “Сүүн Гэгээ” хамтлаг нь удахгүй болох бүжгийн ДАШТ- нд оролцохоор төлөвлөн бэлтгэлдээ оржээ. Дараагийн тэмцээнд нь өндөр амжилтыг хүсье.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.