Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргээс Пара хөнгөн атлетикийн спортын мастер төрлөө

2022 оны 6 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пара хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн Н.Булган амжилттай оролцож, зээрэнцэг шидэлтийн төрөлд алт, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр мөнгөн медаль хүртлээ. Хөнгөн атлетикийн төрлөөр 2014 оноос тасралтгүй хичээллэж байгаа тэрээр зээрэнцэг шидэлтийн төрлөөр 4 дэх удаагаа улсын аварга болж байгаа бөгөөд Спортын мастер цол хүртсэнд танд баяр хүргэе

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар