20 C
Ulaanbaatar
2022/08/12 [13:20:53]
Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан хилссээс Эрдэнийн төгөл хотхон руу хүрэх далангийн шат, явган хүний зам (ХУД, 17 дугаар хороо)

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан хилссээс Эрдэнийн төгөл хотхон руу хүрэх далангийн шат, явган хүний зам (ХУД, 17 дугаар хороо)

Дугаар: НХААГ/202204411

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан хилссээс Эрдэнийн төгөл хотхон руу хүрэх далангийн шат, явган хүний зам (ХУД, 17 дугаар хороо)”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 49,000,000 (дөчин есөн сая) төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын аль нэг жилд 49,000,000 (дөчин есөн сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тохижилтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолт, фото зургийг хавсаргана.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 700,000 (долоон зуун мянга) төгрөг Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn