20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:12:09]
Хан-Уул
Мэдээлэл

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2022” НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД БОЛОН ХОРООДДОО ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцсаараа гоёж, уламжлалт эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэх “Дээлтэй Монгол-2022” наадамд амжилттай оролцсон Хан-Уул дүүргийн Хамгийн сайхан дээлтэй хос, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй эмэгтэй, эрэгтэй, хүүхэд болон сайхан дээлтэй гадаад оролцогч, мөн хороодыг шалгаруулж шагналыг гардууллаа.

Хамгийн сайхан дээлтэй хос:

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны иргэд Б.Мягмаржаргал, Н.Дөлгөөн

Хамгийн сайхан дээлтэй эмэгтэй оролцогч:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д.Алтансувд /Буриад үндэсний дээл хувцсыг иж бүрнээр өмсөж оролцсон./

Хамгийн сайхан дээлтэй эрэгтэй оролцогч:

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Отгонбаатар /Халхын сайн эрийн дүр төрхийг тодотгосон үндэсний дээл хувцсаар гоёж оролцсон./

Хамгийн сайхан дээлтэй хүүхэд:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос оролцсон бяцхан оролцогч Т.Сийлэн

Хамгийн сайхан дээлтэй гэр бүл:

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Одсүрэнгийн гэр бүл /Нийслэлийн “Шилдэг гэр бүл”-ээр мөн шалгарсан./

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор I байр:

Б.Сугар Засаг даргатай 6 дугаар хороо

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор II байр:

А.Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хороо

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор III байр:

Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хороод тус тус шалгарлаа.