Хан-Уул
Нэмэлт

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2022” НААДАМД ОРОЛЦСОН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДОД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэх “Дээлтэй Монгол-2022” наадамд амжилттай оролцож шилдэгээр шалгарсан Хан-Уул дүүргийн хамгийн сайхан дээлтэй хос,  хамгийн сайхан дээлтэй гэр бүл, сайхан дээлтэй эрэгтэй, эмэгтэй оролцогч, сайхан дээлтэй хүүхэд болон сайхан дээлтэй гадаад оролцогчид, мөн амжилттай оролцсон Хан-Уул дүүргийн хороодыг шалгаруулж шагналыг гардууллаа.

 

 

Хамгийн сайхан дээлтэй хос:

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны иргэд Б.Мягмаржаргал, Н.Дөлгөөн

Хамгийн сайхан дээлтэй эмэгтэй оролцогч:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д.Алтансувд /Буриад үндэсний дээл хувцсыг иж бүрнээр өмсөж оролцсон./

Хамгийн сайхан дээлтэй хүүхэд:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос оролцсон бяцхан оролцогч Т.Сийлэн

Хамгийн сайхан дээлтэй гэр бүл:

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Одсүрэнгийн гэр бүл /Нийслэлийн “Шилдэг гэр бүл”-ээр мөн шалгарсан./

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор I байр:

Б.Сугар Засаг даргатай 6 дугаар хороо

Хан-Уул дүүргийн шилдэг хороогоор II байр:

Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хороо

Ха.-Уул дүүргийн шилдэг хороогоор III байр :

Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хороод тус тус шалгарлаа.