20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:32:57]
Хан-Уул
Мэдээлэл

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төсөл танилцуулах, санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/832 дугаар захирамж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын шинэчилсэн төслийг танилцууллаа. Монгол улсын Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн, аж ахуйн нэгжүүдийн саналыг авч байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээд та дараах холбоосоор орж журмын төсөлд саналаа өгнө үү.