14 C
Ulaanbaatar
2022/09/27 [13:12:20]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг МУ-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар зарлигийр Их Эзэн богд Чингис хааны эш хөргийг бүх сургууль, цэцэрлэгт хүндэтгэн залах ёслолоор нэгэн зэрэг эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцон нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэнд хүргэн хүүхдүүддээ хүндэтгэл үзүүллээ.
Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт Ерөнхий боловсролын 52 сургуульд 53938 сурагч суралцах бол 115 цэцэрлэгт 23548 хүүхэд хамрагдаж байна. Нэгдүгээр ангид 7784 сурагч элсэн орж эрдмийн их өргөөний алтан босгоор алхлаа.
Хан-Уул дүүрэгт маань 2022-2023 оны хичээлийн жилд 6 сургууль, 9 цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд алслагдсан бүсийн бүх хүүхдүүд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдаж, төвийн бүсийн бүх сургуульд хоёр ээлжинд бүрэн шилжих юм.
Хан-Уул дүүргийн нийт сурагчдадаа болон багш нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар