14 C
Ulaanbaatar
2022/09/27 [13:22:34]
Хан-Уул
Мэдээлэл

Гэр хорооллын ундны усны төвлөрсөн худгуудыг цахимжуулж эхэллээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны 1,2,3,4,7-р хэсгийн Ус түгээх цэгт ухаалаг төхөөрөмж суурилуулан, цахим болголоо.

Ингэснээр хэрэглэгчид цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ үйлчлүүлэх боломжтой юм. Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах давуу талтай. Иргэд бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй, картаа цэнэглээд усаа авах тул боловсон хэрэглээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм.