14 C
Ulaanbaatar
2022/09/27 [12:24:24]
Хан-Уул
Мэдээлэл

Дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар дүүргийн удирдлагууд нийслэлийн холбогдох албаныхантай санал солилцлоо

Хан-Уул дүүргийн Яармагийн бүс 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн одоогийн явц цаашид хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаарх асуудлаар “Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар”, “Нийслэлийн орон сууц бодлогын газар”-ын холбогдох албан тушаалтнууд дүүргийн удирдлагууд санал солилцон гарц, шийдлийг хэлэлцлээ.