Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Гал унтраах ангийн автомашины гражийн өргөтгөл ажлын тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Гал унтраах ангийн автомашины гражийн өргөтгөл
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202201023
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил болох 2020, 2021 оны аль нэг жилд борлуулалтын орлого нь 70,000,000 төгрөгөөс багагүй байна.
Сүүлийн 2 жил (2020 он, 2021 он)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа 70,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх:
Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
– ЗТ-11.2. Барилга байгууламжийн ажлын төсөв.
2. Ажил гүйцэтгэх байгууллага нь:
Хуучин бол
Барилга хот байгуулалтын яамны
– БА-2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
Шинэ бол
-БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот,
Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn