Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт гэрийн тэжээвэр амьтад салхилуулах зориулалтын талбайн тохижилт хийгдэж байна

Хан-Уул дүүрэгт гэрийн тэжээвэр амьтад салхилуулах зориулалтын талбайн тохижилт хийгдэж байна

Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан зориулалтын салхилах газар хомс байдгаас үүдэн хаа хамаагүй бие засч тарьсан мод, саад, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газруудыг бохирдуулах явдал цөөнгүй гардаг.
Иймд оршин суугчдын санал хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны ногоон байгууламжтай Цэнгэлдэх талбайн ойр гэрийн тэжээвэр амьтан, нохой, муур салхилуулах зориулалтын талбайн тохижилт хийгдэж байна.