Хан-Уул
Мэдээлэл

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” тэмцээний тусгай байранд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, нийслэлийн шилдэг удирдаачаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн хөгжмийн багш З.Цэцгээ тус тус шалгарлаа

May be an image of 6 people, people standing and indoor
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний II шатны шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 9 дүүргийн 20 сургуулийн 1000 гаруй сурагчид авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Тусгай байранд: Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн баг, “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль.
Нийслэлийн шилдэг удирдаачаар: “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн хөгжмийн багш З.Цэцгээ тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцон шилдгээр шалгарсан баг хамт олонд амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар