Хан-Уул
Мэдээлэл

Гэр хорооллын шороон замыг сайжруулж, дулаан алдалттай орон сууцнуудад фасад, дээвэр засвар хийгдлээ…

May be an image of 1 person and sky
✅Хотын захын гэр хорооллын зам овон товонтой, тоосжилт ихтэй, зуны улиралд шавар шавхай үүсдэг гээд асуудал их. Тэгвэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд гэр хорооллын шороон замыг засаж, сайжруулан дулаан алдагдалтай нийтийн орон сууцуудын дээвэр, фасад засварыг дүүргийн төсвийн хөрөнгөөр үе шаттай хийж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн эзэмшлийн 4 байрны фасад засварыг бүрэн хийж, оршин суугчид өвлийг өнөтэй давах нөхцөлийг бүрдүүлсэн.
✅Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Б.Алтантуяа , ИТХ-ын төлөөлөгч Ц.Чинзоригт нар Эко дүүргийн нээлттэй бямба гараг арга хэмжээний хүрээнд иргэддээ товч мэдээлэл өглөө.
May be an image of 2 people, sky and text
ИТХ-ын төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Б.АЛТАНТУЯА:
✅“Манай 10 дугаар хороо нь 10.500 хүн амтай, 2476 өрхтэй. Байшин, гэр хороолол хосолсон хороо юм. Энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, нийтийн байрнуудын фасад засвар, тохижилтын ажил үе шаттай хэрэгжсэн. Дулаан алдагдал ихтэй оршин суугчид нь зузаан хувцастай өвлийг давдаг байсан асуудал ард хоцорч 10 дугаар хорооны 2-61/1,61/2, 63,67 зэрэг нийт дөрвөн байрны дулаалж, фасад засвар хийлээ. Цаашид дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр хуучирч муудсан иргэдийн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байрнуудын дээврийг засаж, шинэчлэх ажлыг үе шаттай шийдвэрлэн ажиллана” гэв.
May be an image of 2 people, people standing and text that says 'In MASS MASS'
ИТХ-ын төлөөлөгч Ц.ЧИНЗОРИГТ:
✅“Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварласнаар оршин суугчид өвлийг өнтэй давах нөхцөл бүрдсэн. Ирэх жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ хороон дээрээсээ авах нөхцөл бүрдэнэ. Мөн 10 дугаар хорооны гэр хорооллын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжруулах ажлыг түлхүү хийсэн. Ингэснээр гэр хорооллын иргэд эрүүл эко орчин нөхцөлд аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдсэн” хэмээлээ.
May be an image of 1 person, sitting, standing and text that says 'MASS MAJS MASS'
ЭКО ДҮҮРГИЙН НЭЭЛТТЭЙ БЯМБА ГАРАГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА…