-17 C
Ulaanbaatar
2023/02/08 [15:09:00]
Хан-Уул
Тендерийн урилга

Хорооны байр худалдан авах (20 дугаар хороо)

Огноо[1] : 2022.10.26
Тендер шалгаруулалтын нэр: Хорооны байр худалдан авах (20 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202203069

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хорооны байр худалдан авах (20 дугаар хороо) ажлыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011