-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:44:04]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН: Хан-Уул Эко дүүрэг өвлийн улиралд замын цас, мөс цэвэрлэх, зуны улиралд усалгаа, цэвэрлэгээ хийх тусгай зориулалтын хог, цэвэрлэгээний хоёр автомашинтай боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.ЦЭРЭН:
✅Хан-Уул Эко дүүрэг өвлийн улиралд замын цас, мөс цэвэрлэх, зуны улиралд усалгаа, цэвэрлэгээ хийх тусгай зориулалтын хог, цэвэрлэгээний хоёр автомашинтай боллоо
✅“Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш хоггүй, эко дүүрэг болох зорилт дэвшүүлэн, дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийн ажилчдынхаа ажлыг хөнгөвчилсөн, олон үйлдэлтэй цас, мөс цэвэрлэж, давс бодис цацах зориулалт бүхий хоёр автомашиныг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн /2022.10.29/ өнөөдөр хог хариуцсан байгууллагууддаа хүлээлгэн өглөө.
✅Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь өвлийн улиралд цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах, зуны улиралд зам гадаргууны тоос шорооноос цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, хосолсон үүрэгтэй, орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх дагтаршсан мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон давуу талтай юм.
✅Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн хэдэн жил эрчимтэй нэмэгдэж орон сууцны бүтээн байгуулалтууд ихэссэн. Гэтэл 10 гаруй жил хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгдээгүй, дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 10 гаруй нь актлах шаардлагатай, ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ их байдгаас хог ачилт хугацаандаа хийгддэггүй, иргэдийг ихээр бухимдуулдаг зэрэг асуудлууд ийнхүү шийдвэрлэгдэж байгаад баяртай байна.
✅Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, хоггүй цэвэрхэн, эко орчныг бүрдүүлэх тал дээр дүүргийн зүгээс ОНЦГОЙ анхааран Эко дүүргийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллана” гэв.