-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:44:10]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон үүрэгтэй зам цэвэрлэгээний 2 автомашиныг хог цэвэрлэгээ, тээвэрлэлт хариуцсан байгууллагууддаа хүлээлгэн өглөө

🌳Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа шинэ 10 ширхэг хогний автомашин хүлээлгэн өгсөн.
🚘Тухайлбал сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай ОХУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын 4 камаз машин, БНСУ-д үйлдвэрлэсэн 3.5 тонны даацтай hyundai /HD72/ маркийн хог шахаж, тээвэрлэх зориулалт бүхий 6 авто машиныг хог тээврийн компаниудад тус тус хүлээлгэн өгсөн бол өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Камаз КО-829A1” маркийн зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын хоёр автомашины түлхүүрийг хог тээвэр, зам цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өглөө.
🚘Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх, ЗУНЫ УЛИРАЛД зам гадаргууны тоос шороог цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах, ӨВЛИЙН УЛИРАЛД дагтаршсан цас, мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон үүрэгтэйгээрээ онцлог бөгөөд 4 улиралд үйлчилгээнд явах боломжтой юм.
🚘Ийнхүү Эко дүүрэг дүүргийн хог тээврийн байгууллагууддаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай хог тээвэр, зам цэвэрлэгээ, усалгаа зэрэг хосолсон үйлчилгээтэй нийт 12 ширхэг хог тээврийн автомашины шийдвэрлэн өгч, ПАРК ШИНЭЧЛЭЛ бүрэн хийлээ.
🌳Хоггүй Хан-Уул#Эко дүүрэг