Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г алсын хороодод амралтын өдрүүдэд зохион байгуулж, төрийн 60 гаруй үйлчилгээг иргэд нэг дороос шуурхай авлаа

✅Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ үйл ажиллагааны хөтөлбөрийн ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ИРГЭН БҮРТ зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох 12, 13,14, нисэхийн 9, 10,16,21 дүгээр хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
✅Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 16 хэлтэс, албад өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу 60 гаруй төрлийн төрийн үйлчилгээг 3000 орчим иргэдэд нэг дороос шуурхай хүргэн ажиллалаа.
✅Тухайлбал Улсын бүртгэл, Газар зохион байгуулалт, Хөдөлмөр халамж, Нийгмийн даатгал, Татвар, Жижиг дунд үйлдвэрлэл зэрэг бусад чиглэлийг төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэн ажиллав.
 Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах
 Хууль эрх зүйн зөвлөгөө
 Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
 Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, татварын үйлчилгээ
 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл, тоон гарын үсэг, гадаад паспортын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл
 Үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, залуучуудын мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
 Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө
 Цэргийн бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээлэл
 Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйлчилгээ
 Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, төсөл хөтөлбөр, үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл, зөвлөгөө мэдээллийг газар дээр нь өглөө.