-32 C
Ulaanbaatar
2022/12/03 [00:54:57]
Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН НААДМЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

🏀Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/497 дугаар захирамжаар зохион байгуулагдаж буй Нийслэлийн Иргэдийн спортын Х наадмын шигшээ тэмцээнээс Олс таталтаар Хан-Уул дүүргийн Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хорооны эмэгтэй баг мөнгөн медаль, Д.Ганбадрах Засаг даргатай 14 дүгээр хорооны эрэгтэй баг 5 дугаар барт тус тус шалгарлаа.
🏀Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний Эмэгтэй төрөлд А.Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хороо хүрэл медаль,
эрэгтэй төрөлд Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо хүрэл медаль тус тус хүртэж амжилттай оролцлоо.
Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцож буй тамирчиддаа амжилт хүсье.