-20 C
Ulaanbaatar
2022/12/02 [15:44:42]
Хан-Уул
Мэдээлэл

Шар дарцаг, цацруулагчаа зөв хэрэглэх, ногоон гэрлээр зорчиж эрсдэлээс өөрсдийгөө хамгаалъя

✅Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, хотын соёлд зөв боловсон оролцох үүднээс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдаж буй бага, дунд, ахлах ангийн сурагчдад Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ахлах дэслэгч Д.Баасансүрэн замын хөдөлгөөний дүрэм, явган зорчигчийн үүрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өглөө. Эрсдэлээс өөрсдийгөө хамгаалъя.