Хан-Уул
Мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа

✅Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлыг дүүргийн ажил олгогч байгууллагуудтай хамтран ажлын байраар хангах, бүтээлч ажлыг нь дэмжих зорилт дэвшүүлсэн.
✅Тус зорилтын хүрээнд өнөөдөр /2022.11.23/-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Мишээл групп” хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгууллаа.
✅Үзэсгэлэн яармагт 20 гаруй ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байрыг санал болгож, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчид иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах өдөрлөг болж өндөрлөлөө.