-17 C
Ulaanbaatar
2023/02/08 [15:54:58]
Хан-Уул
Мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан. Тус зорилтын хүрээнд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Хан-Уул дүүргийн орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл “Ээлтэй байгууллага” аяныг зарлаж, шалгарсан байгууллагуудыг шагнаж, урамшууллаа.

2022 оны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд “Ээлтэй сургууль”-аар ерөнхий боловсролын 63, 75 дугаар сургууль, “Ээлтэй цэцэрлэг”-ээр 218 дугаар цэцэрлэг, “Ээлтэй байгууллага”-аар Албан бус-Насан туршийн боловсролын төв, “Ээлтэй хороо”-гоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр идэвх санаачлагатай ажиллаж буй байгууллага хамт олонд талархал илэрхийлье.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Хан-Уул дүүргийн орон тооны бус салбар зөвлөл