Хан-Уул
Нэмэлт

Баяр ёслолын үеэр галын аюулгүй байдлыг хангахын тулд юу анхаарах вэ?

👉Шинэ оны баярыг угтан иргэд, аж, ахуйн, нэгж, байгууллагууд гэртээ болон албан тасалгаандаа сүлд мод засах, арга хэмжээний үеэр салют буудуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
✅Шинэ жилийн арга хэмжээний үед сүлд модыг зам гарц, хаалганы дэргэд байрлуулахыг хориглох бөгөөд мөчрийг хана, таазнаас 1 м-ээс доошгүй зайтайгаар бат бэх суурилуулсан байна.
✅Гэрэлтүүлэг, чимэглэл нь цахилгаан байгууламжийн дүрэм, журамд бүрэн нийцсэн байна.
✅Галын аюулгүйн дүрэмд тусгайлан зөвшөөрөөгүйгээс бусад тохиолдолд аврах зам, гарцын дагуу байрлах хаалга нь барилгаас гарах чиглэлийн дагуу онгойхоор төлөвлөгдсөн байна.
✅Аврах зам дахь хаалга нь дотор талаасаа түлхүүргүй чөлөөтэй онгойхоор байна.
🚭📛✖Тайзан дээр тамхи татах, ил гал
/бамбар, лаа гм/ гаргах, галын наадам хийх, пиротехник болон бусад хэлбэрийн ил гал гаргахыг хориглоно. Хэрэв зайлшгүй шаардлагатай бол Онцгой байдлын байгууллагатай урьдчилан зөвшөөрөлцсөний үндсэн дээр гүйцэтгэнэ.
❌Үзвэрийн танхимын суудал хоорондын зай хэмжээг багасгах, нэмж илүү суудал тавих
✅Арга хэмжээний үеэр танхимын гэрлийг бүрэн унтраах
❌Тогтоосон хэмжээнээс илүү хүн танхимд оруулах зэргийг хориглоно.
✅Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх
❌Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх
❎Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,
✅Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.