Хан-Уул
Мэдээлэл

Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулжээ. Улмаар иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болсон. Улмаар иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдсан. Иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүллээ.