Хан-Уул
Нэмэлт

“Угийн бичиг-Улсын үндэс” уралдааны шилдгүүд тодорлоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Ураг удам уламжлалын салбар холбоо, Ахмадын хороо хамтран Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд “Угийн бичиг-Улсын үндэс” уралдааныг зохион байгууллаа. “Угийн бичиг-Улсын үндэс” уралдааныг шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар 20-ны өдөр дүүргийн 190 орчим иргэнийг хамрагдаж, шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тус уралдааны зорилго нь Монголчуудын удмын санг цэвэр ариунаар хадгалах, хойч үеэ удам судраа дээдэлдэг хүмүүн болгож өсгөн бойжуулах, хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэдэд таниулах зорилготой юм.

Уралдаанд нийт 20 гаруй бүтээл оролцож, “Миний өрх” төрөлд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Т.Шүрхүү түрүүлж, дэд байрт 5 дугаар хорооны иргэн Д.Сайнбилэг, гутгаар байрт 14 дүгээр хорооны иргэн Ц.Чимгээ нар өөрсдийн хөтөлсөн ургийн бичгээр шалгарлаа. Мөн угийн бичиг хөтлөх үйлсэд идэвх зүтгэлтэй оролцсон хороодоор Тэргүүн байрт 14 дүгээр хороо, дэд байрт 5 дугаар хороо, удаах байрт 16 дугаар хороо тус тус шалгарлаа. Уралдаанд оролцсон иргэд үндэсний хувцас, өмсгөл зүүсгэлээрээ гоёж, өөрсдийн удмын угийн бичгийн гар бичмэлээр өрсөлдсөн бөгөөд дүүргийн хэмжээнд угийн бичгээ хөтөлдөг 378 өрх байдаг байна.