-30 C
Ulaanbaatar
2023/02/08 [13:28:09]
Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 4 өрх шинэ оны босгон дээр өргөө цагаан гэртэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй олон хүүхдүүдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн дөрвөн өрхийн амьдралын нөхцөл байдлыг үндэслэн өргөө цагаан гэр олголоо.
Засаг даргын захирамжаар олгосон өргөө цагаан гэрийн батламжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид гардуулан өгч, шинэ оны босгон дээр 4 өрх өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй боллоо.
Өргөө цагаан гэртээ өнөр олуулаа аз жаргалтай сайхан амьдраарай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.