Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг 2022 оны шилдгүүдээ тодруулж, шагнаж урамшууллаа

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Хан-Уул дүүрэг 2022 оны шилдгүүдээ шалгаруулан хийсэн бүтээсэн ажлаараа манлайлсан хамт олон, албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлэн ажил дүгнэх үзүүлэлтээр “ШИЛДЭГ ХЭЛТЭС”- ээр таван хэлтэс, “ШИЛДЭГ ХОРОО”-ООР таван хороо тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Шилдгүүдийн шагналыг НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Цэрэн нар гардууллаа. Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Дүүргийн нийт удирдлагуудад хандан 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, амжилт, бүтээлээ бататган, засаж сайжруулах ажлаа улам чамбайруулж, иргэддээ ойр бүтээмжтэй ажиллахыг хүсье” хэмээж, шагналыг гардууллаа.

 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ШИЛДЭГ ХОРООГООР:

ТЭРГҮҮН байранд С.Батхишиг Засаг даргатай 3 дугаар хорооны хамт олон ДЭД байранд И.Сарангэрэл Засаг даргатай 1 дүгээр хороо,Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хорооны хамт олон ГУТГААР байранд Б.Сугар Засаг даргатай 6 дугаар хороо, Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо тус тус шалгарч хамт олноо манлайлсан амжилтаар 2022 оны ажлаа дүгнүүллээ. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ШИЛДЭГ ХЭЛТСЭЭР:

ТЭРГҮҮН байрт: Ж.ОТГОНХОРЛОО даргатай “БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС”-ийн хамт олон.ДЭД байрт: Т.ДАМБИЙНЯМ даргатай “ЦАГДААГИЙН ГАЗАР”- ын хамт олон,В.МӨНХ-ЭРДЭНЭ даргатай “ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ОНӨААТҮГ-ын хамт олон.ГУТГААР байрт: Т.ЭНХЗАЯА даргатай “ХАН-УУЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”,Ч.БАЗАРЗАЯА даргатай “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА” ОНӨААТҮГ-ын хамт олон тус тус шалгарч шагнагдлаа.Хан-Уул дүүргийн шилдэг хэлтэс, шилдэг хороодын манлайлагч албан хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР