Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын А/562 дугаар захирамжийн дагуу “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг сайжруулах” аяныг сарын хугацаанд дүүргийн 25 хороодод зохион байгуулж, хамт олноороо бодит үр дүн гаргаж ажилласан 7 хороог шалгаруулж шагнаж, урамшуулав.

1-р байр 19-р хорооны хамт олон
2-р байр 1-р хороо, 6-р хорооны хамт олон
3-р байр 18-р хороо, 3-р хорооны хамт олон

Тусгай байр 23-р хороо, 21-р хорооны хамт олон тус тус эзэллээ.
Аяны үр дүнд нийт 18634 хүний мэдээллийг ХАӨМС-нд нэмж бүртгэн, хүн амын өрхийн мэдээллийн алдааг 95.8 хувь засаж сайжруулсан.
Хамтран ажилласан Хан-Уул дүүргийн удирдлагууд, Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон, хороодын нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, шинэ жилийн мэндийг хүргэе!