Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны жилийн эцсийн тайлангийн хурал боллоо

Жилийн эцсийн тайлангийн хурлын эхлэлд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан албан хаагчдад хандан үг хэллээ. Үргэлжлүүлэн Тамгын газрын хэлтэс, албад 2022 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.
Хуралд НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр болон бусад хэлтэс, албадын удирдлага, албан хаагчид оролцлоо.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” үйл ажиллагааны хөтөлбөр, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг бүрэн хангалттай хэрэгжүүлж, хамт олноо манлайлан амжилт гаргасан Засаг даргын Тамгын газрын “ШИЛДЭГ ХЭЛТЭС”, “ШИЛДЭГ АЛБАН ХААГЧ”-ыг шагнаж урамшууллаа.
-Засаг даргын Тамгын газрын “ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр Г.Туяацэцэг даргатай Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс
-Засаг даргын Тамгын газрын 2022 оны “Тэргүүний ажилтан”-аар Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г. Лувсанжамъян
-Засаг даргын Тамгын газрын 2022 оны “Шилдэг ажилтан”-аар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөц, ёс зүй хариуцсан мэргэжилтэн Б.Саранцацрал, Нийгмийн бодлогын хэлтсийн Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батцэрэн
-Хороодын 2022 оны “Шилдэг ажилтан”-аар 3 дугаар хорооны Зохион байгуулагч Д.Амгаланбаатар, 19 дүгээр хорооны Нийгмийн ажилтан Д.Амгалан нар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.