Хан-Уул
Мэдээлэл

Тээврийн цагдаагийн албан хаагчид “Би нөлөөлөгч” багц сургалтад хамрагдаж байна

Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх эрхэм үүрэгтэй Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хамгаалалтын хэлтсийн албан хаагчид “Би нөлөөлөгч” багц сургалтад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хамрагдаж байна.                      Сургалтыг Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш С.Анхтуяа, Б.Эрдэнэдулам нар – “Би нөлөөлөгч” – “Эерэг хандлага” – “Зөв харилцаа” -“Хувь хүний сэтгэл хөдлөл, өөртөө итгэх итгэл” -“Бусдыг мэдэрч ойлгох” -“Хариуцлагатай шийдвэр гаргах” – “Ёс зүйг эрхэмлэх нь”сэдвийн хүрээнд хувь хүний хөгжил болон иргэд, албан хаагч хоорондын харилцааны асуудлуудад тулгуурлан идэвхтэй сургалтын арга зүйгээр зохион байгуулж байна.

Сургалт үр дүнтэй явагдаж иргэдэд хүрэх төрийн үйлчилгээнд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна. Гадаа хүйтэн, халтиргаа гулгааны улирал эхэлж, иргэдээ аюул ослоос сэргийлэх ажлын ачаалалтай байгаа ч үргэлжлүүлэн сургалтандаа идэвхтэй хамрагдаж байгаа албан хаагчдадаа талархал илэрхийлье.