Хан-Уул
Мэдээлэл

“Ердөө 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэлж, 103,121 м2 м.кв талбайгаас 15,898.9 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо

“Ердөө 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэлж Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын 245 албан хаагчид нийтийн эзэмшлийн явган зам талбайг цэвэрлэж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1080 аж ахуйн нэгж, 234 сууц өмчлөгчдийн холбоодын 636 ажилтан, иргэд оролцож 103,121 м2 талбайн 15,898.9 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгалаа.
Дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 5 байгууллага 135 хүн, 17 техник хэрэгслээр, хог тээврийн үйлчилгээний 4 байгууллага 35 авто машин 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг тээвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, явган зам дээр зөвшөөрөлгүй байршуулсан, өнгө үзэмжгүй урагдаж, хуучирсан мэдээллийн самбарыг буулгаж, хайс, хашлага дээр наасан 195 хулдаасан хэвлэл, зар сурталчилгааны хуудсыг хуулж их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.
Эко дүүргийнхээ их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, төрийн алба хаагч нартаа баярлалаа.
ХОГГҮЙ ХАН-УУЛ – ЭКО ДҮҮРЭГ