-17 C
Ulaanbaatar
2023/02/08 [15:44:12]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн хороо, ӨЭМТ-дийн дунд спортын 3 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРОО, ӨЭМТ-дийн ДУНД СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.2 дахь хэсгийг үндэслэн ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж спортоор хичээллүүлэх, спорт хамтлагийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн хороод болон ӨЭМТ-дийн дунд шилжин авах цомын төлөөх спортын тэмцээнийг 2017 оноос эхлэн зохион байгуулж уламжлал болоод байгаа билээ. Энэ удаагийн арга хэмжээг Биеийн тамир, спортын хороо, 8 дугаар хороо, “Уясах өрх” ӨЭМТөв хамтран 2023.01.21-ний өдөр
•Волейбол
•Ширээний теннис
•Хөгжөөнт буухиа гэсэн спортын 3 төрлөөр зохион явууллаа.
Тус тэмцээнд 16 хороо, 15 ӨЭМТ-ийн 253 албан хаагчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Багийн нэгдсэн дүнгээр:
▪︎ 1-р байр, шилжин авах цомын эзнээр 3 дугаар хороо, “Энхтитэм” ӨЭМТ-ийн хамтарсан баг
▪︎ 2-р байр 17 дугаар хороо, “Амгалан өрх” ӨЭМТ-хамтарсан баг
▪︎ 3- байр 8 дугаар хороо, “Уясах өрх” ӨЭМТ-ийн хамтарсан баг
ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД:
▪︎ 1-р байр 17 дугаар хороо, “Амгалан өрх” ӨЭМТ-хамтарсан баг
▪︎ 2-р байр 16 дугаар хороо, “Энхбуянт-Манал” ӨЭМТ-ийн хамтарсан баг
▪︎ 3-р байр 8 дугаар хороо, “Уясах өрх” ӨЭМТ-ийн хамтарсан баг
ШИРЭЭНИЙ ТЕННИС ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
▪︎ 1-р байр 17 дугаар хороо
▪︎ 2-р байр 3 дугаар хороо
▪︎ 3-р хороо 13 дугаар хороо
ШИРЭЭНИЙ ТЕННИС ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
▪︎ 1-р байр 13 дугаар хороо
▪︎ 2-р байр 12 дугаар хороо
▪︎ 3-р хороо 8 дугаар хороо
ХӨГЖӨӨНТ БУУХИА ТӨРӨЛД:
▪︎ 1-р байр 3 дугаар хороо, “Энхтитэм” ӨЭМТ-ийн хамтарсан баг
▪︎ 2-р байр 17 дугаар хороо, “Амгалан өрх” ӨЭМТ-ийн хамтарсан баг
▪︎ 3-р хороо 8 дугаар хороо, “Уясах өрх” ӨЭМТ-ийн хамтарсан баг тус тус шалгарлаа.
Мөр зэрэгцэн ажилладаг байгууллагууд хамтдаа нэгэн өдрийг нөхөрсөгөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин уралдлаа.
Баг, тамирчидадаа спортын өндөр амжилт хүсье