-17 C
Ulaanbaatar
2023/02/08 [14:59:04]
Хан-Уул
Мэдээлэл

Нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг 2023 оны 1-р сараас 3-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/35 тоот захирамжаар байгуулсан. Захирамжийн биелэлтийн хэрэгжилтийг хангуулахаар өнөөдөр Улаанбаатар ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын төслийн шинэчлэн боловсруулж батлуулах, Дүүргийн дэд ажлын хэсгүүд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар нийслэлийн ажлын хэсэгт тогтмол мэдээ тайлан ирүүлэх зэрэг ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, 2019 оны “Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай” 21/06 дугаар тогтоолыг удирдлага болгон төвийн дүүргүүдийг бүхэлд нь хамруулан 2023 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.