Хан-Уул
Мэдээлэл

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Виртуаль дугуйн анхдугаар тэмцээний III -р байрт Хан-Уул дүүргийн тамирчин шалгарлаа.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах Виртуаль дугуйн анхдугаар тэмцээний III байрт Хан-Уул дүүргийн тамирчин шалгарлаа 2023 оны 01 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах Виртуаль дугуйн анхдугаар тэмцээнд нийт 11 байгууллагын 46 тамирчин 5 насны ангиллаар хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Монгол улсад тус спортыг сурталчилах зорилгоор анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээнд
Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн 10А ангийн сурагч Д.Билгүүдэй хүрэл медаль хүртсэн юм. Д.Билгүүдэй нь гаргасан амжилтаас дурьдвал:
– Нийслэлийн аварга шалгаруулах засмал замын дугуйн уралдааны “Цуваа гарааны төрөлд 2021 онд алтан медаль “Бөөн гарааны төрөлд мөнгөн медаль
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд: 2021 онд 4-р байр буюу тусгай байр, 2022 онд 3-р байрт тус тус шалгарч байсан.
Удахгүй зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах Виртуаль дугуйн тэмцээнд нь амжилт хүсье.